Monday, January 18, 2010

2010 он хүн төрөлхтнийг чухам юу юу хүлээж байна вэ?


2010 он их хүйтрэл цаг агаарын гамшигт үзэгдлээр эхэлж байна. Дэлхийн дулаарлын тухай дэлхийн удирдагчид шийдэхийн төлөө цугларсан боловч нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй буцацгаав. Гэтэл шоглож байгаа юм шиг дэлхий даяар их хүйтрэл болчихов. Уур амьсгалийн өөрчлөлт хүчтэй болж байна. Энэ зун хамгийн халуун зун болох тухай урьдчилсан дүгнэлт гарч байх юм. Энэ зуны их халуунаас иргэдээ хамгаалах арга хэмжээг авах талаар Европын орнууд бэлтгэж байна. Бас дөнгөж саяхан л Гайти улсад хүчтэй газар хөдлөлт болчихсон.

Мөн дорно дахины тооллоор энэ 2010 онд бар жил орж байна. Бар бол ганцаараа явах дуртай, идэшээ ганцаараа эрдэг. Барих гэж буй амьтанд хєлнийхєє чимээг ч мэдэгдэлгvй маш хурдтай дайрдаг араатан. Монголчууд ч барын аманд орно гэх мэтээр энэ жилийн онцлогийг ярьж ирсэн түүхтэй.
Бар жилд ган зуд, байгалийн гамшиг, газар хєдлєлт болж, аюулт тахалт євчин дэгдэх, хувьсгал, тєрийн эргэлт, бvх нийтийг хамарсан эсэргvvцлийн давалгаа их гардаг. Бар жилд гэнэтийн явдал, хvндхэн сорилтын жил болно гэж vздэг. Улс тєрийн тогтворгvй байдал, дайн дэгдэх аюул идэвхжинэ. Бар жилд тєрийн эргэлт гарах, эрх баригчид солигдох, урьдчилан тєлєвлєєгvй сонгууль болох, улс тєрийн аллага гарах, ерєнхийлєгчид, дарангуйлагчид суудлаасаа огцрох явдал их тохиолддог. Харин заримдаа энэ жилд эрх баригчид, тєр засаг хууль хяналтаа чангатгаж, хатуу дэглэм тогтоодог. Бар жилд олон хvнийг хамарсан хэлмэгдvvлэлт ч их болдог. Мєн хувьсгал, бослого гарч, эрх баригчдын эсрэг ард иргэд эсэргvvцлийн ажиллагаа явуулах нь ихэсдэг. Тухайлбал бар жилд дэлхийн 1-р дайн эхэлж, Хятадууд Түвдийг эзлэж, Солонгосын цуст дайн эхлэж, 1962 Карибын хямрал өрнөж эгээтэй л цөмийн дайн болчихоогүй. Аан бас дэлхийн хамгийн том цөмийн осол болох Чернобилийн дэлбэрэлт болж, Горбачевийн өөрчлөн байгуулалт, шинэчлэл болж эхэлж байв.

Товчхондоо терроризм, тогтворгүй байдал хvчээ авна гэх боллоо. Афганистан дахь тероризмийн голомт улам л хүчээ аваад хөрш Пакистаныг хөлдөө чирэх янзтай болж эхэлж байна. Талибууд Пакистаны умардад хэсэгт байдаг цөмийн зэсгийн баазад тулж очичихоод байгаа тул Ерөнхийлөгч нь цэргийнхэнд цөмийн зэвсэгийн бүх эрх мэдлийг өгчихсөн сандарч байна. Эвслийн цэргүүд энэ янзаараа хүчрэхгүй шинжтэй.
Зун болох ДАШТ маань л элдэв саадгүй болоосой.

Бас их зөнч Ванга 2010 онд дэлхийн дайн болж уг дайнд цємийн зэвсэг, хими бактерлогийн зэвсэг хэрэглэж болзошгvй дайн 2014 он хvртэл vргэлжлэнэ гэж зөгнөсөн нь олон хүний анхаарлыг татаж байгаа. Энэ дайн Арабын орнууд болон Израилийн хооронд болох магадлалтай. Үйл явдлын өрнөлийг судлаачид Ираны цөмийн хөтөлбөрөөс шалтгаалан Израйль улс аюулгүй байдлынхаа тулд Иранд цохилт өгч бүс нутгийн томоохон дайн эхлэнэ ч гэж бичиж байх юм. Израйлчууд ч Ираны цөмийн байгууламжуудыг цохилт өгч устгана гэдгээ анхааруулж байгаа. АНУ-ын батлан хамгаалах яам болзошгүй үед Ираны эсрэг зэвсэг хүч хэрэглэх тусгай төлөвлөгөө боловсруулчихсан гэсэн.

Хамгийн өөдрөг зүйл нь Өмнөд Африкт эхлэх ДАШТ маань байндаа. Элдэв дайн энэ тэр нь битгий л болоосой.

No comments:

Post a Comment