Thursday, March 4, 2010

Амралтын єдрvvдэд яагаад цаг агаар мууддаг вэ?




“Бямба гарагийн хараал” гэсэн хэллэг цаг уурын мэргэжилтнvvдийн дунд эртнээс л “тэнэж” буй.

Судлаачид долоо хоногийн халуун хvйтний оргил vе, цаг уурын таатай ба таагvй vеvдийн хэмнэл, нарны байдал, vvлний тоо хэмжээ, борооны давтамж бvхий 70 мянган тэмдэглэлийг нэг бvрчлэн судалсан байна. Тэдний судалгааны vр дvнд долоо хоногийн эхээр цаг агаар тааламжтай, сvvлээр тааламжгvй болдог нь тогтоогджээ. Тодруулбал, даваа гарагаас пvрэв гараг хvртэл цаг агаар тогтуун байснаа баасан гарагаас тэнгэр бvvдийж, vvл аажим аажмаар “мєлхсєєр” ирдэг гэнэ. Нар нэг гараад л, vvлний цаагуур ороод л, тэнгэр уйлагнах шинж илэрнэ. Гадаа хvйт дааж, бямба гарагт бороо орж, салхилна. Хагас сайны турш хємсєг зангидсан тэнгэр ням гарагийн vдээс хойш л бараан царайгаа тэнийлгэж эхэлнэ.

Ингээд л амралтын єдрєєр айвуу тайван зугаалж амрах гэсэн хvмvvсийн хvсэл талаар болох нь тэр. Долоон хоногийн мєчлєг ингэж давтагдсаар амралтын єдєр болохоор нєгєє л таагvй цаг агаар зочилно. Зуны улиралд энэ байдал бvр ч долоон дор.
“Бямба гарагийн хараал” бvх дэлхий даяар л болдог гэж цаг уурчид үздэг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь долоо хоногийн эцсээр л хаана ч гэсэн ялгаагvй цаг агаар муудаж хvмvvсийг тавгvйтvvлдэг гэнэ.

Томоохон хотуудын тодруулбал саяас дээш хүн амтай хєл хєдєлгєєний vр дvнд долоон хоногийн турш агаар мандлын доод давхаргад нарийн тоос хуримтлагддаг. Тоосны єчvvхэн хэсэг нь идэвхтэй ойж нарны туяаг сарниулдаг. Ингээд л хvйтэрч эхэлдэг. Эдгээр єчvvхэн хэсэг нь агшилтын тєвд нэгэн зэрэг очдог. Харин тvvний эргэн тойронд чийг бєєгнєрч vvл хэлбэртэй болсноор тэнгэр бvvдийж, бороо орж эхэлдэг. Ялангуяа ажлын єдєр бохирдсон нарийн тоостой агаар дээш чиглэдэг. Энэ vед тоосоор “хамгаалагдсан” тэнгэр дулаан агаарыг бидэнд илгээнэ. Харин амралтын єдєр хотын хєл хєдєлгєєн багасч, дээш дэгдэх тоос ч багасдаг.

Хуримтлагдсан нарийн тоос долоо хоногийн сvvлээр доош бууж хvйтэрнэ. Ингээд л даваа гарагт/ажлын єдєр эхэлж байгаа нь энэ/ цаг агаар эргээд л сайхан болно.

Миний санаж байгаагаар УБ-д олон удаа хагас бүтэн сайнд тэнгэр бүүдийгээд онцгүй болчихсон байжгаад нэг дэхийн өглөө гоё болчдогыг мэднэ.


Сая тэгээд үүнийг оруулахдаа Ус цаг уурын албаны сайтаас ойрын 5 хоногын цаг агаарын мэдээ харлаа.
яг Бямба, нямд цас орж тэнгэр хангай хямсагнуур байж байгаад даваа гаригаас дулаараад ирэхийг харуулж байгааз.


Өчигдөр буюу Пүрэв гаригт ямар гоё дулаахан байлаа. Гэтэл өнөөдөр их сэрүүхэн байжгаад үдээс хойш л сонин болчлоо.

Супервулкан буюу Аюул хэзээ ирэхийг хэн ч мэдэхгvй




Доорхи нийтлэл манай өдөр тутмын сонингуудаар анх 2007 онд нийтлэгдэж байсан.
Сэтгүүлч Ч. Мєнхбаяр бичсэн.(http://www.blogger.com/profile/07785591594417483768)
Би ч тэр үед уншаад нэг их юм бодоогүй. Харин саяхан үндэсний ТВ-р ВВС-н хийсэн
АНУ-ын Еллоустоны аварга том галт уулын тухай баримтат киног үзээд үнэхээр үнэн гэдэгт нь итгэсэн.
Сүүлийн үед дэлхийн сүйрлын тухай яриа маш их газар аваад байгаа. Дэлхийд болж буй гамшигын
тоо хэмжээ ч эрс өссөн нь нэгийг хэлж буй хэрэг.


Энэ аюулыг ямар ч улс орон тойрч єнгєрєхгvй
Есvс 2000 жилийн дараа дэлхий сєнєнє гэжээ. Гэхдээ яг хэдэн онд юм гэдгийг хэлээгvй.
И.Ньютон Хуучин гэрээг судлаад 2060 онд дэлхий мєхнє гэсэн. Майяа нарынхаар бол 2012 оны 12-р сарын 21-нд дэлхий vгvй болох аж. Энэ бvхэн зєн. Харин доорх болзошгvй, ойрын сvйрлийн тухай vгvvлэх нь зєн биш, цуурхал, хоосон дуулиан шуугиан ч биш, шинжлэх ухаанд хvлээн зєвшєєрєгдсєн зvйлvvд юм. Газрын хэвлийн доорхи их урвалжих хєдєлгєєн эрчимжиж, илvv єрнєнгvй явагдах болсон нь тодорхой ажээ.

АНУ-ын Еллоустоны аймшиг


Гэвч дээр vгvvлсэн аюулуудаас Еллоустоны аюул хамгаас ихээр тvгшvvр тєрvvлж байна. Хамгийн тодорхой, хамгийн ойрын аюул гэгдэж байна. Америкийн байгалийн хамгийн vзэсгэлэнт газар бол Айдахо мужийн Еллоустоны vндэсний парк юм. Бизоны сvрэг, гейзер буюу халуун оргилуураараа алдартай. Тодорхой минут тутамд эндхийн гейзерvvд єндєрт ус оргилуулж, vзэсгэлэнг бvрдvvлдэг. Гэтэл усны оронд vнс, хорт хий гаргадаг боллоо. Дэлбэрэлт болохын гарцаагvй шинж юм. 600 орчим мянган жилийн vечлэлтэйгээр Еллоустоны супервулкан асар их хєнєєл авчран дэлбэрч байжээ. Сvvлийн дэлбэрэлтээс нь хойш 640 мянган жил єнгєрєєд байна. Дэлхийн царцмал гадаргын дорхи хайлмагийн процесс идэвхжиж байгаа. Яг одоо ч дэлбэрч магад гэж эрдэмтэд шулуухан хэлэхээс єєр аргагvй болжээ. Еллоустоны сvvлчийн дэлбэрэлт их мєстлєгийн шалтгаан болсон гэж зарим судлаачид vздэг. Гэхдээ эрдэмтдийн сулхан дууг хvмvvс сонсохгvй байна. Эрдэмтэд ч судалсан л бол бидний хэрэг гvйцлээ гээд л явцгааж байна.



Дэлхий анх тоосонцроос vvссэн. Аажмаар хайлмал чулуу болж хувирсан. Сансрын хvйтэнд єнгєн хэсэг нь царцсан. Алимны хальс шиг энэ царцмал дээр ус, хєрс, амьдрал vvсчээ. Энэ хальсан дээр л бид амьдарч байна. Хальсны дор буцалж байгаа чулуу, дэлхийн тєвд асар том цємийн “реактор” байдаг. Эргэлдэх явц, тєвийн татах хvч, царцах процесс дэлхийг байнга агшааж, хатсан алим шиг хорчийлгож иржээ. Алимыг базвал зарим газраа хальс нь хагарч, шvvс нь гоожно, бvр бут vсэрнэ. Галт уул дэлбэрэх, газар хєдлєх гэдэг нь vvнтэй л холбоотой. Царцмал чулуун давхаргын дор маш єндєр даралтад орсон хайлмал чулуу бин битvv орчинд буцалж, тэлж, хий ялгаруулж, бачимдаж, галзуурах дєхєж байна. Зарим газар хайлмаг нэвчин гарч ирэх нvх сvв vvссэнийг галт уул гэдэг. Манай гараг дээр1500 галт уул байна. Сvvлчийн 400 жилийн турш 582 нь амьд, хэзээ ч дэлбэрч болохоор байгаа. Vvн дээр газар хєдлєлтийг нэм.
Дэлхийн чулуун давхарга хагарч, хэд хэдэн хавтан болсон. Дэлхий хорчийх тусам голцуу энэ хавтангуудын уулзвараар газар хєдєлдєг.
Хvмvvс галт уул дэлбэрвэл урсах хайлмагаас нь кинон дээр гардаг шиг зугтчихна гэж боддог. Vнэндээ бол тэр нь цємийн дэлбэрэлттэй тєстэй. Хорт бодис, чандруугаар дvvрсэн асар халуун, улаан єнгєтэй “vvл” цагт 100 км хурдтай тархаж, гурван км зузаан чулуун ханыг бут цохиж,. сэхээрэхээс нь ч ємнє хvмvvсийг хєнєєдєг. Тэр л аюул Индонезийн Сумбава арал дээр оршиж байсан Тамборагийн хаант улсыг газартай тэгшилсэн гашуун тvvх бий. 1815 оны 01 сарын 10-нд Тамбора галт уул дэлбэрч, 400 сая тонн хvхрийн хийг 43 км єндєрт цацсан. 100 шоо км хайлмаг, чандруугаар арлыг булсан. Дэлбэрэлтийн vед 92 мянган хvн, тvvний дотор хаан Абдул Метарам нас барсан. Амьд vлдсэн хvмvvсээс 100 мянга нь их халуун, єлсгєлєнгєєс болж vрэгдсэн. Багахан хаант улс бvрмєсєн сєнєсєн. Vнс нурам нарыг хааснаас дэлхий даяар хvйтэрч, Европод 1816 он зунгvй жил болжээ. Ургацгvйдсэн Герман, Францад олон хvн єлбєрч vхсэн.

1980.05.18-нд Вашингтон мужийн Сент Хеленз галт уул дэлбэрчээ. Уулын хагас нь цацагдсан бєгєєд 20 сая тротилийн энерги ялгаруулан, зургаан минутад 390 ам км ойг унагажээ. Спирит нуурт 260 метр єндєр давалгаа vvсч, шинэ гамшиг vvслээ. Нуурыг бvрхэн мод хєвж байснаа vндсээрээ доош живжээ. Ёроолд нь босоогоороо тогтоод, vндэс нь хурдаст дарагдсанаар яг л энд ой ургасан мэт байв. Мод аажимдаа занар, нvvрс vvсгэж эхэлжээ. Хэрэв мод живснийг мэдээгvй бол эрдэмтэд энд ой ургаж байснаа нуурын ёроол болж гэж дvгнэх байв. Богино хугацаанд занар, нvvрс vvсдэгийг мэдээгvй бол олон мянга, магадгvй сая жилийн ємнє энд ой ургаж байснаа газар цємєрч, нуур vvсч гэх байв. Эрдэмтэд ингэж алддаг ажээ. Спирит нуурын явдал геологийг шинээр харахад хvргэжээ.
Vнэндээ геологийн процессууд тогтсон ойлголтоос хавьгvй хурдан ахидаг байна. Цаг хугацааг нvvрсээр хэмждэг геологичдын суурь ганхжээ. Сая жилийн дараахь гэгдсэн аюул бидний хамарт тулаад ирсэн байж бvрнээ болох аж. Энэтхэгийн далайд Цунами болохыг хэн ч мэдээгvй. Далай яг л аягатай ус шиг цалгихдаа 12 орны эргийн бvсийг сvйрvvлж, 275 мянган хvний амь насыг нvд ирмэхийн зуур залгисан.
Супервулкан гэдэг vг танд юуг vгvvлнэ вэ. Зєвхєн vгийн тоглоом мэт санагдаж болох. Гэхдээ тоглоом биш ээ. Вулканыг галт уул гэж орчуулдаг бол супервулканыг галт уулуудын хаан, хэт их галт уул гэлтэй. Гэхдээ вулкан гэдэг нь газар доорх хайлмал чулууны vvсгэсэн нvх сvв юм. Конус хэлбэртэй нь уул бєгєєд оройдоо дэлбэрэлтээс vvдэн буй болсон аварга том тогоотой байдаг. Супервулкан бол уул биш, тал маягтай, тогоо нь асар том хотгор, хєндийн хэлбэртэй. Хэт том болохоор нь сансраас л илрvvлэх боломжтой. Тэгвэл Индонезийн Тоба супервулкан дэлбэрэх гэж байна. Тоба 74 мянган жилийн ємнє дэлбэрэхдээ дэлхийн биологийн эволюцийг хоёр сая жилээр ухраасан ажээ. Энэ “уул” 2004, 2005 онд “багахан” дэлбэрэлт vvсгэсэн нь их дэлбэрэлтийн оршил гэж эрдэмтэд vзэж байна.


2002 онд Аляскад галт уул дэлбэрсэн нь Еллоустоны супервулканыг цочроожээ. Эндхийн 10 мянга гаруй халуун оргилуур бvгд энгийн байдлаа алдаж, олон гейзер vнс тортог цацах болсон. Ойрын vед Еллоустон хэд хэдэн “туршилтын” жижиг дэлбэрэлт “vйлдэж” магадгvй гэж судлаачид мєн сануулсан. Тэр жижиг дэлбэрэлт нь эргэн тойрны 100 миль газрыг хорт хий, чандруугаар хучиж, агаарыг амь насанд аюултай болгох магадлалтай аж. Тиймээс Еллоустоны паркад 100 милиэс дотогш ойртохгvй байхыг сануулах болжээ. Супервулкан буюу хэт их галт уул асар том хонхор, хотгор, хєндий хэлбэрээр байдаг бєгєєд уг “тогоог” кальдера гэдэг. Еллоустоны кальдера 100 км урт, 30 км єргєн юм. Хайлмаг чулуу буюу магма энд ердєє л найман км-ийн гvнд, асар єндєр даралтын дор оршдог. Чулуу буцалж, хий ялгаруулж, тэлэх тусам энд даралт ихэссээр л байна. Газар овойж, 60-70 хэм халж, агаарт хvхэрт устєрєгч, гелий ихэсвэл дэлбэрэлтийн ємнєх дохио болно. 60-70 хэмд хvрч халахаас бусад шинж тэмдэг илэрсэн.
Халахгvйгээр ч дэлбэрч болох аж. Хэрэв дэлбэрвэл 640 мянган жилийн турш нэмэгдсээр байсан даралтад боогдсон магма царцмаг давхаргыг агаарт хийсгэж, 50 км єндєрт хєєрнє. Дэлхийн аль ч єнцєгт мэдрэгдэх доргилт vvснэ. Цагт хэдэн зуун км-ийн хурдтайгаар цохих долгион, улайдсан халуун тортог, чандруу, хорт хий тархана. Эхний хэдэн минутад дэлбэрэлтийн тєвийгтойрсон 1200км-ийн радиустай газарт юу ч vлдэхгvй. Хэдхэн минутад Сан-Франциско, Лос-Анжелес, баруун эрэг тэр аяараа1.5 метр vнс нурман хvнгарт булагдана. Америкийн ихэнх тариалан хэдхэн цагийн дотор устана. 3-4 цагийн дараа Еллоустоны нєлєє дэлхийн хэдэн зуун галт уулыг идэвхжvvлэн, газрыг цочрооно. Vvнээс vvдэж их гамшгууд дараа дараагаар цувран тохиолдоно. Vндсэн дэлбэрэлтээс их хєнєєлийг энэ цуврал гамшгууд авчирна. Асар том цунами дэлхийн бvх эргийн бvсийг юу ч vгvй болтол арчиж хаяна. Их дэлбэрэлтийн маргааш хорт хvчиллэг бороо дэлхийн ургамлын бvрхэвчийн ихэнхийг устгана. Дэлбэрэлтийн дvнд хаа сайгvй озоны цоорхой vvсч, нарны цацраг туяа аюул учруулна. Еллоустоны их vнс тортог хоёр, гурван сарын дараа далайг туулж, бусад тивд хvрснээр бvх дэлхийд нарны гэрлийг бvрмєсєн хааж, “цємийн” євєл эхэлнэ. Дунджаар 20 хэмээр цаг агаар хvйтэрнэ. Хойд бvсийнхэн, Финлянд, Швед, Норвеги зэрэг улсууд тэсгим хvйтнээс болж орших ямар ч аргагvйд хvрнэ. Сэрvvн бvсийн их хэмжээний газар нутгийг мєс хучна. Газар хєдлєлт, галт уул дэлбэрэлт, их хvйтрэл зэргээс болж ихэнх зам, хоолой, цахилгаан шугам жагсаалаас гарсан байна. “Цємийн” євлийн хэдхэн сард зєвхєн Энэтхэг, Хятад хоёрт 1.5 тэрбум хvн єлсгєлєн, євчнєєр амь насаа алдана. Хvн тєрєлхтний 1/3 буюу нийтдээ хоёр тэрбум хvн vхнэ. “Цємийн” євєл дєрвєн жил орчим vргэлжилнэ. Судлаачид геологи, биологийн хvчин зvйлээр тооцоо гаргаснаас бус улс тєр, цэргийн хvчин зvйлийг тооцоогvй ажээ. Еллоустоны дэлбэрэлт дэлхийн дайныг биш юм аа гэхэд маш их дайн тулааныг vvсгэнэ. Далайгаас хол тул арай бага хохирох бvс нутгуудын тєлєє улс гvрнvvд vхэн хатан тэмцэлдэнэ. Еллоустоны дэлбэрэлт дэлхийг олон дахин устгах чадалтай цємийн, химийн зэрэг хєнєєлт зэвсгийн нєєцvvдийг дэлбэрэхэд хvргэвэл дайн хийх хvн vлдэхгvй болох магад. Еллоустоны дор хэмжээлшгvй их шахагдсан хайлмаг чулуу, шахагдсан триллион триллион хорт хий байна. Бємбєлгийг vлээгээд тавибал юу болдог билээ. Vлээсэн бємбєлєг шиг дэлхийн ам нь Еллоустоны парк ажээ. Хавийнх нь сая ам км талбайн царцмаг бvрхэвч нймгэн аж. Энэ бvх талбайгаар магма, хий дэлбэрэн оргилно. 1929 онд анх Еллоустоны хотгорыг хэмжжээ. Хэмжингvvтээ л овойж байгааг нь анзаарч. Ємнє нь хичнээн ч овоиж ирсэн нь тодорхойгvй. 1919-1935 онд хоёр мм-ээр гvдийжээ. 1946 онд 11 мм-ээр нэмж єндєрссєн байв. 1965 онд 6.5 см-ээр нэмэгдснийг тогтоов. 1929 оноос хойш нийтдээ 74 см-ээр тєвийгєєд байна. Процесс улам хурдассаар. Гэхдээ овойсон овойгоогvй дэлбэрч болдог. Зарим эрдэмтэн 20 жилийн дараа овойлт дуусч дэлбэрнэ гэжээ. Тэдгээр эрдэмтэд бол цєєнх л дєє. Гэхдээ тэдний судалгааны дvн бvр аймшигтай. 20 жилийн дараа дэлхийн томоохон хэсэг ем vсрэх аж. Олон триллион тонн хайлмаг сансарт цацагдаж, зарим нь наранд залгигдана. Зарим нь царцаж, огторгуйд мєнхийн тэнvvлчин болж хєвєх аж. Их дэлбэрэлтийн цохих долгион дэлхийн хvн амын бараг 100 хувийг vрэгдэхэд хvргэнэ. Vлдсэн хэсэг нь хайлмаг магма, ус хоёр хvрэлцсэнээс vvдэн далай тэр аяараа тэсэрч, дэлхий даяар буцалсан ус цацаж, хамгийг живvvлэхээс болж vгvй болно гэнэ. Энэ хувилбар 20 жилийн чинагшихийг vгvvлж буй тул тvрvvчийн хувилбартаа эргэж оръё л доо. Халдварыг карантин, эмээр, солирыг цємийн пуужингаар, осолдсон АЦС-ыг бетоноор аргалж болно. Еллоустоны дэлбэрэлт “цємийн” євлийг хэрхэн аргалах вэ гэхэд эрдэмтэд “Ямар ч боломжгvй, бvгд vхнэМ!” гэсэн ганц л хариу єгч байна.

Saturday, January 30, 2010

Бар жилийн ДАШТ-д хэн түрүүлэх вэ?






Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 4н жилийн хугацаатай явагддаг учраас 12 жилийн нохой, бар, морь гэсэн гурван жилүүдэд л анхнаасаа ээлжлэн зохиогдсоор иржээ. Энэ хугацаанд тухайн жилүүдэд болсон ДАШТ-ууд өөр өөрийн онлог, болон ялгаатай талууд нилээн байдгийг анзаарлаа. Мөн уг гурван жилүүдэд ДАШТ тус бүр зургаан удаа зохиогдсон байна. Хөлбөмбөгийн спорт хамгийн логикгүй тааварлахын аргагүй нь үнэн боловч зарим нэгэн сонин зүй тогтол мэр сэр анзаарагддагыг хөлбөмбөг сонирхогчид мэднэ. Тийм ч учраас энэ зун Өмнөд Африкт болох ДАШТ-ыг Бар жилийн хэмээн онцолсон нь шалтгаан нь бол бас учиртай.
Тухайлбал анхны 1930 онд Урагвай улсад болсон ДАШТ морь жилд эх суурь нь тавигдаж байжээ.

Морь жилийн ДАШТ
Энэ жилд болдог ДАШТ Германчуудад тун ивээлтэй байв. Герман 2 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж байж.
Мөн Аргентинчүүд тун амжилттай оролцож иржээ. 1 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж байв.
Англи, Бразил нэг нэг удаа түрүүлсэн.
Мөн морь жилийн ДАШТ-д хамгийн олон буюу 4 аварга (Урагвай, Герман, Англи, Аргентин) төрж байж. Эдгээр улсуудаас Англиас бусад нь дахин торгон жолоо өргүүлж байж.
Мөн уг жилийн сүүлийн 3н удаагын ДАШТ-ын (1978, 1990, 2002 оны ДАШТ) финалд дарааллан away талаас шалгаран талбайд гарсан багууд нь алтан дагиныг үнсчээ.

Бразил 2014-?

2002 Бразил-Герман
1990 Герман-Аргентин
1978 Аргентин-Голланд
1966 Англи-Герман
1954 Герман-Унгар
1930 Урагвай-Аргентин


Нохой жилийн ДАШТ
Нохой жилийн ДАШТ бараг тэр чигээрээ Бразил, Италичуудын түүх.
Яагаад гэвэл уг ДАШТ-р Италчууд 3 удаа аварга, 2 удаа үзүүрлэсэн. Өөрөөр хэлбэл 6н удаа гахай жилд зохиогдсон ДАШТ-ын 5-д финалд үлдэж байсан юм.
Харин Бразилчууд 3т нь түрүүлж байв.

Энэ жилийн нэгэн онцлог нь 1938 онд Италид болсон 2 дахь ДАШТ-с хойш нохой жилд зохиогдсон мундиалд (1958, 1970, 1982, 1994, 2006 оны ДАШТ-ууд ) үргэлж талбайн эзэн багууд огт түрүүлж байгаагүй байна. Талбайн эзэн багуудад хатуу юм. Мөн уг жилийн сүүлийн 4н удаагын ДАШТ-ын (1970, 1982, 1994, 2006 оны ДАШТ) финалд дарааллан home талаас шалгаран талбайд гарсан багууд нь алтан дагиныг үнсчээ.

2006 Итали-Франц
1994 Бразил-Итали
1982 Итали-Герман
1970 Бразил-Итали
1958 Урагвай-Бразил
1934 Итали-Чех


Бар жилийн ДАШТ

Харин одоо болох гэж буй Бар жилийн ДАШТ-ын талаархи баримтуудаас сонирхвол үзэцгээе.
Бар жилийн ДАШТ 6 удаа болоход 6 өөр улс түрүүлж байсан.
Бар жилийн ДАШТ-р Итали, Урагвай, Бразил, Герман, Аргентинчууд тус тус 2дахь аваргын цомоо авч хошой дэлхийн аварга болж байв.
Харин хамгийн сүүлийн ДАШТ-р Францчууд анхны цомоо авч бар жилд аварга болсон 6 дахь өөр баг нь болов.

Өөрөөр хэлбэл уг жилийн ДАШТ-р дандаа бусдаасаа өөр өөр улсууд буюу одоогын 7н дэлхийн аварга улсаас 6 нь аварга болж байсан гэсэн үг. Харин ганцхан Англичууд л уг жилд алтан дагиныг авч үзээгүй байна.
Уг логикоор энэ ДАШТ-р Англи 2-хоо түрүүлнэ, эсвэл шинэ аварга төрнө гэж болох юм. Бар жил бол 12 жилээс хамгийн хүчтэй амьтан, хүчирхэг бүхнийг ивээдэг. Ер нь бол бар жилийн ДАШТ аварга арслангуудад л ивээлтэй байж ирж. Тэгэхээр шинэ аварга төрсөн ч тэр нь арслангын зиндааны баг байх болтой. Тухайлбал энд хамгийн том нэр дэвшигч нь Испанчууд. Мөн Голландыг ч мартаж болохгүй. Миний хувьд африкийн багуудаас шинэ аварга төрөх магадлал бага л санагдаад байна. Учир нь гэвэл африкийн багуудаас нэг нь ч хагас ч шигшээд ч хүрч үзээгүй, мөн аваргын төлөө тоглох сэтгэлзүй болоод, туршлага байхгүй. ДАШТ-ны аваргын цом гэдэг Грек шиг аль нэг баг гэнэт гарч ирээд авчихдаггүй гэдэг нь урьд урьдын мундиалуудаас тодорхой харагдана.
Дээрх баримтуудаас харахад өнөөх Европын болон Өмнөд Америкын багууд ээлжлэн түрүүлдэг түүх энэ ДАШТ-д үйлчлэхгүй байх гэсэн магадлал төрөөд байна.
Бас нэг нэмэх шалтгаан нь гэвэл 2014 оны ДАШТ Өмнөд Америкт Бразилд болно. Хэрвээ давтагдаж ирсэн ээлжит түүхээрээ 2010 онд Өмнөд Америкаас аварга баг тодорвол 2014 онд өөрийн тивдээ бас л тэд дахин аварга болно гэсэн үг. Ингэхээр Европын багуудаас алтан дагиныхаа тоогоор 2-р илүү болж, урьд урьдны Европ, Өмнөд Америкчууд ээлжлэн хүртэж ирсэн түүх тасрах болно.
Тэгэхээр энэ ДАШТ-д Европын баг түрүүлж, 2014 онд Өмнөд Америкчууд өөрийн тивдээ ээлжит цомоо авч түүх түүхээрээ үлдэнэ.
Ази тивд Латин Америкийн баг түрүүлсэн.
Харин Африк тивд Европын баг түрүүлэх магадлалтай.
Мөн түүнчлэн бар жилийн ДАШТ-уудын финалын тоглолтонд хамгийн багадаа 3н гоал орж хамгийн их нь 6н гоалтой өндөрлөж байсан түүхтэй байна.
Бас уг жилийн сүүлийн 4н удаагын ДАШТ-ын (1974, 1986, 1998 оны ДАШТ) финалд дарааллан away талаас шалгаран талбайд гарсан багууд нь алтан дагиныг үнсчээ.


2010-?

1998 Франц-Бразил

1986 Аргентин-Герман

1974 Герман-Голланд

1962 Бразил-Чех

1950 Урагвай-Бразил

1938 Итали-Унгар



Нийтдээ өнгөрсөн 18-н удаагын ДАШТ-ын финалын тоглолтонд home болон away талаас шалгаран гарсан багуудын аварга болсон тоо тэнцүү буюу 9, 9н удаа байна.
Сүүлийн 4н удаагын ДАШТ-д 3-р байранд орсон багууд нь бүгд аварга болсон багтай хагас шигшээд тоглоод хожигдсон буюу аварга болсон багын амлаж аваад хаясан багууд байх юм. Мөн 3-р байрын төлөөх тоглолт сүүлийн 8н ДАШТ-д 3 болон түүнээс дээш гоалтой өндөрлөж байв.
32 баг оролцдог болсон буюу 1998, 2002 оны ДАШТ-ын аварга баг С хэсгээс тодорсон бол 2006 оных Е хэсгээс шалгарч байжээ.
Бас 1962 оноос хойш багууд аварга цолоо хамгаалж чадаагүй, ДАШТ-ын өмнөх дэлхийн, европын шилдэг тоглогчтой баг ДАШТ-д түрүүлдэггүй, бас ДАШТ-ын өмнөх Конфедрэйшэнс капын аварга баг түрүүлдэггүй гээд л зарим нэг баримтууд байх юм. 1972 оны Европын аваргад Герман түрүүлээд 74 оны ДАШТ-ын цомыг тэр эрчиндээ авсан байх юм.

Дэлхийн аварга болсон сүүлийн 9 багууд (home, away)
1974-away
1978-away
1982-home
1986-away
1990-away
1994-home
1998-away
2002-away
2006-home
2010-?

Friday, January 29, 2010

Жинхэнэ дипломатич




Өнгөрсөн зууны 70-аад оны үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар Сайрус Венс гэгч хүн томилогдоод “дипломатчид цаг шиг ажиллах ёстой” гэсэн томъёоллыг дэвшүүлсэн гэдэг. Түүнээс энэ тухай нь асуухад тэрбээр ийнхүү тайлбарлажээ:
-Жишээ нь би, Оросын Сибирьт онгоцоор нисэж очоод жинхэнэ сибирь эртэй уулзаад,
-Чи америк бүсгүйтэй гэрлэмээр байна уу?” гэж асууна. Тэр мэдээж “-Би америк эхнэрээр золигоо хийдэг юм!” гэж хариулна. Тэгэхээр нь би
“-Гэхдээ тэр бүсгүй чинь манай ерөнхийлөгч Картерын охин шүү дээ” гэж хариулна. Тэгэхээр нөгөө орос эр
“-Тэгвэл ч өөр хэрэг шүү” гэнэ.
Дараа нь би Швейцарийн банкны удирдах зөвлөлийн гишүүд дээр очиж
“-Танай банкны захирлаар сибирийн жинхэнэ орос эр ажиллавал ямар байна?” гэж асууна. Тэд мэдээж
“-Тэр золигоор юугаа хийдэг юм” гэж хариулах нь мэдээж. Тэгэхээр нь би “Тэр чинь ерөнхийлөгч Картерын хүргэн шүү дээ” гэнэ. Тэгэхээр тэд
“-Тэгвэл ч өөр хэрэг шүү” гэнэ. Дараа нь ерөнхийлөгч Картертай уулзаад
“-Та сибирийн жинхэнэ орос эрээр хүргэнээ хиймээр байна уу” гэж асууна. Тэр мэдээж
“-Тэр золигоор юугаа хийдэг юм” гэнэ. Тэгэхээр нь би
“-Тэр чинь Швейцарийн банкны захирал шүү дээ” гэнэ. Тэгэхээр ерөнхийлөгч
“-Тэгвэл ч өөр хэрэг шүү” гэнэ. Хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн охин дээр очино. Түүнээс би:
-Мисс Картер, та Швейцарийн банкны захиралтай суумаар байна уу” гэж асууна. Тэр надад:
-Тэр золигоор юугаа хийдэг юм, гэж хариулана. Тэгэхээр нь би:
-Тэр чинь Сибирийн жинхэнэ орос эр ш дээ гэж хэлнэ. Тэгэхээр мисс Картер:
-Тэгвэл ч өөр хэрэг шүү гэж, хариулна. Ингээд манай улс Оросын Сибирь, Швейцарийн банкийг эрхэндээ оруулаад зогсохгүй хэлэлцээрт оролцсон бүх талууд сэтгэл хангалуун үлдэх нь тэр дээ. Энийг л “цаг шиг дипломат” гэж хэлээд байгаа юм шүү дээ!!!

Wednesday, January 27, 2010

Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй.


"Би залуучуудад хэзээнээс л хэлдэг. Юун түрүүний асуудал бол өөрсдөө хөл дээрээ босч ирэх юм шүү гэж. Тэрнээс биш проблем бол хорвоогоор дүүрэн байна. Монгол улс буруу яваад байна, удирдагчаа буруу сонгочиж, Хятадын колони болох уу, за цаашилбал агаар мандлын озон цоорлоо, дэлхийд дулаарлын аюул нүүрэллээ ч гэдэг юм уу, түмэн проблем байна. Гэхдээ залуу хүний нэгдүгээр асуудал бол чи өөрөө хөл дээрээ л босох. Хөл дээрээ босоогүй байхдаа чи тэр олон асуудлын ядахнаа ганцыг нь ч шийдэж чадахгүй. Баялгийг яаж бүтээх, нийгэмд байраа яаж олохоо л хамгийн түрүүнд бод. Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй. Оймсоо нөхчих, дараа нь санхүүгийн хувьд эцэг эхээсээ хамааралгүй болчих, дараа нь тэднийхээ ачийг нь хариулж тэжээчих чадалтай бол. Ингээд системтэй явсаар байгаад нэг мэдэхэд чи Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мөнгө төгрөг өг, сансарт пуужин нисгэ, тийм үү. Төр засаг болохоо больчихлоо гээд тэрнээс болж сургуулиа хаяж, гутарсандаа болж архи ууж, догдолсондоо болж шүлэг бичээд хэрэггүй. Түүнээс өмнө нийгэм дэхь өөрийн байраа олох нь чиний тэргүүн зорилт шүү. Би ийм л юм хэлдэг, тэрийгээ л хэлье."

Sunday, January 24, 2010

Нууц хэмээх номны нууцаас


Нууц хэмээх номны нууцаас



Дэлхий даяар бэстселлер болж, манайд хүртэл хэвлэгдэж хамгийн их уншигдаж байгаа номны талаар сонирхолтой бөгөөд товчхон гол агуулгыг нь бичсэн байна. Энэ номыг уншиж амжаагүй нэг нь доорхыг уншихад илүүдэхгүй болой.

Ронда Бёрны "Нууц" хэмээх ном бэстсэллэр болон монголчуудын хошууруулж байна. Энэ ямар ном болоод хүмүүс ингэж их сонирхож байгаа юм бэ хэмээн та бодож байгаа байх. Тэгвэл энэ ном ертөнцийн нууцыг тайлсан гэж мэдэгдэж байна. Үүнийг хүмүүс бүгд шахуу уншчихаа биз дээ. Гэвч зарим зав зайгүй, уншиж амжаагүй хүмүүст нь сонин байх болов уу гэх үүднээс та бүхэндээ уг номын утга санааг товчлон хүргэе. Нууц гэж юу вэ Уг ном хүмүүст сайн сайхан аз жаргалтай амьдрахын нууцыг тайлсанд байгаа юм. Олон хүмүүс өөрсдийнхөө хүнд хэцүү амьдарлаас хэрхэн сайн сайхан амьдралд хүрсэн тухай, гэхдээ яаж, ямар аргаар үүнд хүрсэн тухай юм. Товчхондоо сайхан амьдарлын нууцыг задалсанд уг номын үнэ цэнэ оршиж байгаа биз ээ. Орчин үеийн хэрсүү уншигчид үүнийг ун*a*д үнэмшихгүй байж ч магадгүй юм. Гэхдээ үнэмшиж байгаа хүмүүс олонхи байгаад хамаг учир байна. Уг номонд бичихдээ энэ нууц эртнээс нааш байсаар байсан. Эртний мэргэд, хүч нөлөөтэй эзэн хаад уг нууцыг мэддэг байсан хэмээжээ. Тиймдээ ч тэд орчлон дэлхий дээр нэр алдраа дуурсган хүний түүхэнд мөнхөрч чадсан аж. Энэ нууц бол ердөө л таталцлын хууль гэнэ. Номонд таны амьдралд орж ирсэн болгоныг та өөрөө л урин дуудсан гэх юм. Үүнийг тайлбарлахдаа та тархиндаа хадгалж явсан болгоноо татна. Тэгэхлээр таны амьдрал таны бодлын үр дүн гэжээ. Бодол санаа нь соронзон адил энэ ертөнцөд дохио илгээж энэ дохионд хамааралтай болгоныг өөртөө татдаг байна. Яагаад хүн төрлөхтний ганцхан хувь нь нийт мөнгөний 96 хувийг эзэмшдэг вэ. Энэ тусгай хувьтай хүмүүс үү. Үгүй аж. Тэд нууцыг мэддэгт хамаг учир байдаг. Тэд өөр юунд ч бодол санаагаа сатааруулалгүй хөгжил цэцэглэл, баян тансаг амьдралын тухай бодож байдаг. Тэдний тархинд муу муухай зүйлийн талаар бодол санаа багтах зай байдаггүй. Тэгээд ч сайн сайхан амьдраад ирэхэд муу юмны тухай бодол орж ирдэггүй гэнэ. Харин хүссэн болгон баян байдаггүйн нууц нь хүн хүсээгүй зүйлээ л байнга бодож байдагт байна. Хүсээгүй зүйлээ бодсон ч хүссэн зүйлээ бодсон ч Таталцлын хууль үйлчилдгээрээ л үйлчилдэг гэнэ. Таталцлын хууль бог яг байндаа онодог буу л гэсэн үг. Таны бодсоныг л биелүүлнэ. Муу сайн баяцуул үхэж далд орвол таарна. Энэ надаас илүү л дээ. Би яаж ийм байж чадах вэ гэх зэргээр бодоод л байх юм бол таталцлын хууль буюу орчлон ертөнц таныг баян байх дургүй юм байна, зайлуул ядуу хэвээр нь байлгая, өө энэ хүнээс дээр гарахгүй гэж байна. Наад хүнээс нь дээр гаргаж наад муу амьтанаа баллаад хаячихваа гэх зэргээр бөөцийлөөд байх нь байна ш дээ. Цалин муу байна яана даа, өр ширэндээ дарагдлаа гэх зэргээр үглээд л бодоод байх юм бол таны цалин нэмэгдэж, өр нимгэрнэ гэж хэзээ ч байхгүй аж. Яагаад гэвэл та хүсээгүй зүйлдээ л хамаг анхаарлаа хандуулаад байгаа болохлоор тэр юм. Таталцлын хууль таны бодсоныг л эргүүлж өгнө. Энэ хууль үгүй хүсэхгүй байна гэх зэрэг үгийг огт тоодоггүй. Харин нэг иймэрхүү маягаар хүлээж авна гээд дараах жишээг үзүүлжээ. Би шинэ хувцас дээрээ юм асгачихгүй байх сан гэхийг Би хувцас дээрээ аль болох их юм асгах юм сан. Миний үсийг муухай засчих вий дээ Миний үсийг муухай засаасай, Хоцорчихгүй л юмсан. Яаж ийж байгаад хоцрох юм сан. Би маргалдмааргүй байна. Би аль болох их маргалдмаар байна гэх зэргээр таны юу бодсоныг чинь таталцлын хууль авч ирэх аж. Таны итгэх эсэх, ойлгох эсэхээс үл хамааран таталцын хууль ажиллаж байх гэнэ. Таны одоо бодож байгаа бодол чинь таны ирээдүйн амьдралыг бүтээдэг байна. Илүү их бодож байдаг зүйл чинь бүтэж бодит амьдрал болдог аж. Та ямар нэг юманд гомдоллож байдаг бол таны амьдрал гомдол цөхрөлөөр тасрахгүй байх нь. Мөн хэн нэгэн хүний өвчин зовлон гомдол цөхөрлийг хөөрхөн ааш гаргаад л сонсоод намбигнаад байх юм бол тэр хүний зовлон, цөхрөл ч мөн л танд татагдах бололтой. Яагаад гэвэл ертөнцөд та түүний шаналанд дуртай байгаагаар харагдах болохоор тэр. Юу тарина түүнийгээ л хураана. Таталцлын хууль таны санаа тавьсан зүйлийг л тан руу татна шүү дээ. Сүүлийн 80 жилд Квантын физикт гайхамшигтай сонин нээлт, ололт амжилтууд хүний ухамсар бол хэмжээлшгүй их бүтээгч хүч юм гэдгийг баталсан. Сөрөг муу сэтгэл хөдлөл бол гаймшигтай хар хүчин юм. Нэг ийм бодол танд төрөхөд энэ ертөнцийн хамгийн сөрөг бодлуудыг л татаж эхэлнэ. Харин та яг энэ үед нь амжиж бодол санаагаа өөрчлөхгүй бол бүхий л амьдрал чинь сөрөг муу байх болно. Тэгэхлээр таны бодол санаа одооноос эхлэн сайн сайхныг бодож эхлэх хэрэгтэй. Таталцлын хуулийн үйлчилгээ танд тэр дороо мэдрэгдэх гэнэ. Та хэн болмоор байна. Юу хиймээр байна. Юутай болмоор байна гэдгээ шийдэн хэрэгтэй долгионоо цацаарай. Мөрөөдөл чинь бодитой биелэх нь гарцаагүй.

НУУЦАД ХҮРЭХ

Бид хууль үйлчилдэг ертөнцөд амьдардаг. Жишээ нь таталцлын хууль байна. Энэ бол байгалийн хууль бөгөөд хэнийг ч алагчлалгүй, оновчтой, алдаа мадаггүй, шударга үйлчилдэг. Та одоо байгаа амьдралдаа сэтгэл дундуур байдаг уу. Тэгвэл үүний буруутан та өөрөө. Ийм амьдралыг та өөрөө л дуудан бий болгосон гэж уг номонд бичжээ. Хүн яаж амьдрахаа юу хийхээ өөрөө л таталцлын хуулиар бий болгодог байна. Нууц гээд байгаа юм бол ердөө л энэ юм. Тэгвэл үй олноороо сүйрч үхэж үрэгдэж байгаа хүмүүсийг хараад энэ олон хүн гайгаа өөрсдөө дуудсан болж таарах уу хэмээн энэ нууцыг эсэргүүцэгчид хэлдэг байна. Учир нь таталцлын хууль ёсоор тэд бүгд тухайн үйл явдалтай нэг давтамжинд орсон байх ёстой. Хэрэв хүмүүс байх ёсгүй газар орших ёсгүй. цаг хугацаандаа очиж болно. Тэрхүү гадны хүчин хэний ч нөлөөнд автахгүй, юунд ч дийлдэхгүй гэж итгэх юм бол ганцаардал, гансарлын айдас төрүүлсэн залхмаар бодлууд тэднийг буруу цаг хугацаа буруу газар луу татдагдаж болно. Энэ бүхний сонголт зөвхөн танд л байдаг. Таны амьдрал зөвхөн тохиолдол биш. Таны бодол санааны үр дүн чинь л таны амьдрал. Та сайн сайхныг бодвол сайхан амьдрах болно. Амьдрах гэдэг алалдах дайсан шиг гэж бодож байсан бол таны амьдрал дайн шиг л байж гэсэн үг. Харин одоо үүнээсээ татгалзаж амьдрал гэдэг бол сайн сайхан зүйл, амьдрах хичнээн хялбар болоод хөгжилтэй юм бэ хэмээн бодох нь таталцлын хуулиар таны амьдрал яг ийм л байна хэмээн уг номд өгүүлжээ.

НУУЦЫГ ХЭРЭГЛЭХ

Арабын шидэд үлгэрт Алладин гэгч хүү шидэт домбо олоод зүлгэдэг. Тэгэхэд домбон дотроос Бирд гарч ирээд "Таны хүсэл надад хууль" хэмээн хэлдэг. Тэгвэл бүх ертөнц буюу таталцлын хууль бол таны хувьд шидтэй бэрд юм. Та бирдээс буюу ертөнцөөс юу хүснэв тэрбээр танд дараах хариуг хэлнэ. "Таны хүсэл надад хууль" Та юу ч захиалж болох нь байна. Тэр бүгд чинь биелэнэ гэсэн үг. Таталцлын хууль хэзээ нэгэн цагт завсарласан, доголдсон, тэр хүнд л үйлчилдэгтэй гэх зэргийг та дуулсан уу.Та ямар нэг зүйлийн тухай бодох л юм бол таталцлын хүч бүхий л нөхцөл байдлын тусламжтайгаар таны хүслийг биелүүлэхийн тулд бүх ертөнцийн хөдөлгүүрийг тэр даруй асаана. Та амьдралаа хүссэнээрээ өөрчлөхийн тулд дараах алхмуудыг хийх хэрэгтэй. Эхлээд хүс, нэг ёсондоо гуйж бүх ертөнцөд ту*a*л өгч байгаа хэрэг юм. Та хүсч байгаагаа хэлээд зогсохгүй бүр тодорхой төсөөлөн бодох хэрэгтэй. Зүгээр жирийн үгээр л нөгөө бирдэд ойлгогдохоор хэлэх хэрэгтэй. Би одоо зуун мянган төгрөгтэй болмоор байна гэх зэргээр. Хоёрдугаар алхам нь итгэх юм байна.Та хүсэл чинь биелчихсэн байна хэмээн итгэж чадах хэрэгтэй гэнэ. Биелэнэ гэж итгэдэггүй учраас л бид үнэн сэтгэлээсээ юм гуйж, түүнийгээ олж авч чадна гэдгээс айдаг байна. Түүний оронд бүх зүйл чинь сэтгэлчлэн бүтсэн гэж бодож сэтгэл санаагаа тайван, сайн сайхныг бодож байх хэрэгтэй аж. Гуравт хүлээн авах. Таны хүссэн зүйл биелбэл танаас ямар сэтгэлийн хөдөлгөөн гарах вэ. Түүнийгээ л хий. Бүхий л үйл ажиллагааны үед та сэтгэл санаагаа өөдрөг урамтай байлгах хэрэгтэй гэнэ. Өөдрөг урамтай сэтгэлийн давтамж бол таны хүссэн зүйлийн чинь давтамжтай давхцаж байгаа хэрэг аж. Тэгээд бүхий л сайн сайхныг татах тэр давтамж дээрээ байнга байж сайн сайхныг тасралтгүй татаж байдаг гэнэ. Нөгөө хүсээд байсан зуун мянган төгрөгөө аль хэзээний авчихсан мэт сэтгэлдээ ургуулан бодож тоолж юу авахаа бодож гэх мэт. Энэ бүхний эцэст таны хүсэл болгон биелэнэ. Яагаад гэвэл таталцлын хууль ганц удаа ч гацаж байгаагүй хэмээжээ.

НУУЦ ХИЙГЭЭД ТА

Хэрэв та тарган жин ихтэй, тэгээд үүндээ санаа зовж явдаг бол турах асуудал маш хүнд болдог байна. Бараг турахгүй гэнэ. Яагаад гэвэл энэ бүдүүн тарган байдлыг та өөрөө оюун санааныхаа тусламжаар бүтээсэн байдаг аж. Тэгэхлээр юуны өмнө та бодол санаан дотроо байгаа бүдүүн бүдүүн бодлоо авч хаях хэрэгтэй аж. Та туранхай нарийхан ч юм уу зохистой бие галбиртай бодолтой болсон хойноо л турж эхлэх аж. Өвчин зовлонтой болоод таргалаад байгаа юм, хоол биеийн жинд нөлөөлж байна гэх зэрэг бодол санаа байгаа л бол нөгөө таталцлын хуулиар та хэзээ ч турахгүй аж. Зохистой жинд хүрэхийн тулд дараах гурван алхмыг хийх хэрэгтэй бололтой. Үүнд эхлээд Хүсэх. Таны туранхай гоолиг байсан үеийн зураг байдаг бол түүнийгээ байнга харж би ийм болмоор байна хэмээн хүсч байх хэрэгтэй. Дараа нь итгэх. Та зохистой жиндээ хүрч гоолиг сайхан болсон хэмээн итгэж үнэмших ёстой гэнэ. Та зохистой жингийнхээ хувцсыг худалдан авч, зохистой жинтэй хүнтэй ойр дотно байж, би ийм болчихсон хэмээн өөртөө итгүүлэн баяр хөөрийн сэтгэлийг өөртөө бий болгодог аж. Харин биеийн жингээ үзээд байх хэрэггүй гэжээ. Дараа нь мэдээж хүлээн авах. Та сэтгэл санаагаа хангалуун тайван байлгаж өөрийн биеэ хайрлан таалж байх хэрэгтэй гэнэ. Та өөрийн биеэ муугаар бодож, тарган хүн харахын эцэсгүй гэх зэргээр муулдаг бол зохистой жингээ дуудан авч ирж чадахгүй. Харин өөрийгөө зохистой жиндээ байна хэмээн итгэн үнэмшихэд нөгөө таталцлын хууль үйлчилж та хүссэн жиндээ орж чадах ажээ.

Хугацаа нь ямар байх талаар цаг хугацаа том жижиг гэдэг бол зөвхөн бидний сэтгэлд л байдаг зүйл аж. Бүх ертөнцийн хувьд бол сая доллар танд илгээх, нэг доллар илгээх хоёрт ямарч ялгаа байхгүй гэж уг номонд өгүүлжээ. Та зүгээр хүссэн зүйлээ яг одоо бүтсэн мэдрэмж төсөөллийг яг одоо бүтээ. Ертөнц танд хариуг нь өгч л таараа хэмээжээ.

НУУЦ АРГУУД

Та нөхцөл байдлыг өөрчлөх гэж байгаа бол юун түрүүн өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэнэ. Та өдөр бүр ер нэхсэн бичиг ирэх байх гэж айгаад байвал тийм бичиг л ирээд байх аж. Түүний оронд мөнгө гуйвуулсан чек хүсвэл мөнгө л ирээд байна хэмээн баталж байна. Мөн хүн гэнэт уурлан бухимдах нь байдаг зүйл. Үүнийг хэн ч гайхдаггүй. Тэгвэл та ямарч шалтгаангүй байсан ч бүх юманд баярлаж талархаж байх ёстой юм байна. Таны талархлын энэ давтамж бүх ертөнцийн баяр хөөрийн давтамжтай нэгдэж таны амьдрал баяр хөөрөөр дүүрэн байх ажээ. Аливаа хүссэн гуйсан зүйлээ хурдан бүтээхийн тулд нүдэндээ амилуулан харж яг болит байлалд байгаа мэт дүрсэлж сурах нь хүсэл чинь биелэхэд тун их түлхэлт өгдөг аж. Та шинэ машин хүссэн бол яг ямар өнгөтэй машин дотор орж сууж байгаагаа, шинэ машины бүхээгний үнэр нь ямар байгааг, асаагаад хөдлөхөд хэрхэн зөөлхөн байгааг дүрслэи бодож байх нь захиалгыг түргэтгэдэг гэнэ. Мөн мөнгө авахын тулд мөнгө хүнд өгч сурах хэрэгтэй хэмээн заажээ. Би ямар тараагаад байх мөнгө төгрөгтэй ч хүн биш гэж бодоодохвол л та юу болохыг нэгэнт мэдсэн. Нөгөө ертөнцийн хууль чинь энэ нөхөр мөнгөтэй байх дургуй хүн юм гээд л крантаа хаачих нь байна ш дээ. Эрүүл мэндийн талаар уг номонд бичихдээ өвчин зовлонг биед барьж байдаг гол зүйл бол хүний сэтгэл санаа гэжээ. Өвчнийхээ тухай хүн болгонд яриад л өдөр болгон түүнийг бөөцийлөөд байх юм бол огт өвчнөөс салахгүй аж. Хүний биеийн эд эс хоёр сараас хоёр жилийн дотор бүрэн шинэчлэгддэг гэдгийг шинжлэх ухаан тогтоожээ. Тэгвэл яагаад өвчин зовлон хүний биед урт удаан байж чаддаг вэ. Түрүүний өвчтэй эс байхгүй болоод шинэ эд эс ургачихаад байхад шүү дээ. Үүнийг зөвхөн хүний ухаан санаа л барьж хадгалж байдаг гэжээ. Эцэст нь, хэлэхэд юуг сөрнө тэр улам зөрчилдөнө хэмээн сургасан байна. Энэ нь мөнөөх ертөнцийн таталцлын хуультай л холбоотой сургаал аж. Жишээлбэл хотын утаа хэмээн хүн болгон шагширдаг. Энэ нь хүн болгоны сөрөг энерги утаан дээр төвлөрч байгаа хэрэг аж. Түүнийг тоохоо боливол харин энэ утаа багасч магадгүй юм бичсэн байх юм. Мөн хамгийн их эсэргүүцэлтэй тулгардаг улс төрч л сонгуульд ялдаг гэсэн нь тохуутай ч үнэн үг л дээ.
Өдрийн сонин

Monday, January 18, 2010

Ертөнцийн суурь онол болох Супернэгдлийн онолыг Монгол хүн нээсэн үү?






Хүн төрөлхтөний нэгэн үе дундад зуунд дэлхий Бруног дэлхий нарыг тойрдог
тухай нээлт хийснийх нь төлөө амьдаар нь түүдэг галд шатаааж, Галилей алсын
дуран авай зохион бүтээж гараг эрхэс дурандахад нь шуламын эд байна амьдаар нь
шатаах ял тулгасан түүхтэй даанч олон бий. Онолын физикийг үндэслэсэн Исаак Ньютонг
эхэндээ Английн нэг сонин түүнийг гэнэн **н**ээр нь дуудаж илжгэн чихтэйгээр зурж
шоглосон нь одоо ч энд тэнд хэвлэгддэг. Хүний нэгэн адгууслаг шинж байдаг нь мэдэхгүй
ойлгохгүй зүйлсээ буруутгаж ирсэн нь одоо ч арилаагүй мэт.
Ч.Эрдэнэ гэдэг цагаан толгойтой өвгөн “Би супернэгдлийн онолыг нээчихлээ” гэж сүүлийн
үед ярих боллоо. Олон ч тв-р ярилцлага өгч гарлаа. Өөрийн лекцийг ч уншсан байнлээ.
Дэлхийн олон зуун эрдэмдтийн нээж чадаагүйг Монгол хүн нээчихлээ гэхэд итгэх хүн
Монголчуудад тун ховор байх шиг байна. Хамгийн гол шалтгаан нь гэвэл очиж очиж тэр
том онолыг нэг муу Монгол хүн нээчихлээ гэдэгт л Монголчууд итгэхгүй байх шиг. Нээлт
болгоныг Америк, Япончууд том гүрний эрдэмтэд л нээдэг гэж боддог өчүүхэн бодолд байгаа юм.
Ч.Эрдэнэ гуайн нээлтийн талаар ШУ-ны түүний мэргэжлийн уг салбарын эрдэмтэд тайлбар
хийх, няцаалт хийх нь байтугай таг чиг л байна. Үнэхээр энэ бүхнээс харахад тэр нээлтийг
нь хийчихсэн ч юм шиг, Америкт очиж лекц унших мөнгө хандивлахыг хүсэж байгаагийг нь
харахаар худлаа ч юм шиг эргэлзээ жүжигчин Хүрлээгээс гадна олон нийтийн дунд үүсээд
удаж байна.
Уг онолыг яг таг Ч.Эрдэнэ нээсэн гэдгийг би мэдэхгүй ч нээсэн байж болно гэдэгт би эргэлзэхгүй
байна. Яагаад Монгол оюун ухаан Монгол хүн нээлт хийж болдоггүй гэж тийм биздээ. Нээгээгүй
байсан ч би уурлаж хараал хэлэхгүй, тэр хүн магад зөв замд хөтлөх жимийг олсон ч байж болно
шүүдээ. Үнэхээр нээсэн бол бахархалтай.
Миний сонирхлыг их татаж байсан учраас аль өнгөрсөн хавраас л би энэ тухай нэгдсэн цогц
ойлголттой болий гэж бодож явлаа. Нэтээр дүүрэн уг онолын тухай тайлбар сэлт зөндөөн байна.
Саяхан зарим нэгийг нь шүүрдэж уншлаа.
Юуны түрүүн би супер нэгдлийн онол гэж юу болох, түүнийг нээж олохын ач холбогдол болоод
Ч.Эрдэнэ гуайн тэрхүү нээлт, өөрийнх ярилцлага, одоогоор ямар шатанд яваа гээд л өөрийнхөө
уншиж ойлгосноо тайлбарлий гэж бодлоо. Миний хувьд анх 25-р тв-р анх ярилцлага өгч байхыг
нь харсан. Их сонирхолтой санагдсан. Тэрээр өөрөө бол уг онолоо философи утгаар нь л олон
нийтэд тайлбарлан ярьдаг. Магадгүй энэ нь олон хүнд буруу ойлгогддог байж болох. Харин
онолынх нь математик нотолгоог нь үзий гэвэл түүний хэдэн зуун хуудас бүхий ном нь байгаа.
Тэрийг нь мань мэт яаж ойлгохов. Тэр бүхнийг зурагт телевизийн хэдхэн минутын хугацаанд
нотлоод тайлбарлана гэвэл ёстой галзуу хүний яриа болох биз. Харин энэхүү нотолгоогоо
дэлхийн эрдэмтдийн дунд лекцээ тавьж хүлээн зөвшөөрүүлж чадвал албан ёсоор нотлогдох
учиртай. Түүнээс наана хэн ч түүнийг үгүйсгэх нь утгагүй юм.

Супер нэгдлийн онол гэж юу вэ?

Супернэгдлийн онол гэдэг дэлхийн эрдэмтдийн чихийг сортойлгож, хорхойг нь гозгонуулсан
эд юм байх. Мянганы физикч Л.Эйнштейн асар их маргаантай боловч маш том агуулга бvхий
нэгэн прогнозыг дэлхийн эрдэмтдийн ємнє дэвшvvлсэн гэдэг. Энэ тухайд Тэрбээр "Физик,
математик, биологи, нийгмийн ухаан, ер єєр бусад бvх шинжлэх ухааныг нэгтгэж чадах тийм
нэгэн онолын систем байж болохгvй юу, уг нь байж боломоор юм" гэж хэлсэн байна. Гарамгай
сэтгэгчийн хэлсэн энэ vг дэлхийд "Супернэгдлийн онол" гэсэн нэртэйгээр прогноз хэлбэрээрээ
оршсоор хагас зууныг нэгэнт элээсэн байна. Нэгдсэн онол, эцсийн онол, бүх юмсын онол, буй
бүхний онол, материйн нэгдсэн онол гэхчлэн янз бүрээр нэрлэгддэг.

Энэ онолын нарийвчилсан нэр нь "Квант орны нэгдсэн онол" гэдэг аж. Vvнийг єргєн олонд
хялбарчилж ойлгуулах vvднээс "Алив оршин буй бvхний онол" гэж хэлж, бичдэг болжээ.
Энэ нь чухамдаа материйн тухай онол гэсэн vнэмлэхvй гvн гvнзгий шинж чанартай судалгааны
чиглэл юм.
Энгийнээр ойлговол буй бүхний эхлэл болох анхдагч эх үүсвэр бол Матер. Материйг физик
судладаг. Материйн цаашид задардаггүй хамгийн жижиг эгэл бөөмс буюу суурь эгэл бөөмс
байдаг. Эдгээр суурь бөөмсийн хооронд 4-н төрлийн суурь хүч үйлчилнэ.
- Таталцалын хүч
- Цахилгаан соронзон
- Сул харилцан үйлчлэл
- Цөмийн харилцан үйлчлэл гэсэн ийм 4 хүч байдаг. Энэ хүчнүүдийг тайлбарлаж чадах
(хаанаас яагаад үүсэж байгааг), тооцож чадах, нэгдсэн онолыг Супер нэгдлийн онол гэж
ойлгож болно. Эдгээр харилцан үйлчлэлийг нэгтгэх онол гаргахаар өнөөгийн эрдэмтэд зорьж
байгаа. Түүнийг Супер нэгдлийн Онол гээд байгаа юм.

Ч. Эрдэнэ гуйн өөрөө: Энэ Супер нэгдлийн онолын зорилго нь ертөнцийн оршихуй ба
хувьсахуйн инвариантийг нээж олох явдал юм нэгтгэн дүгнэсэн байна. Тэрээр энэ онолыг
нээсэн тухайгаа “Би арваннэгэн жилийн турш олон саяар тоологдох тоон туршилт тавьж
байж нэгдсэн онолыг сая нэг юм боловсрууллаа. Энэ онолоос үлгэрийн гайхамшигт шинэ
технологи урган гарна гэдэгт найдаж байна” хэмээн ярьж байна.

“Суурь онолыг зохиож болдоггүй, нээж олдог юм. Зохиож болдог байсан бол энэ хүмүүс
чинь **н** биш болохоор хэн нэг нь аль эрт зохиочихолгүй яахав дээ. Харин нээж олохын
тухайд хаанахын хэн ч нээж мэднэ. Шинжлэх ухаан, үнэн мөн хоёрт арын хаалга, алаг
үзэл байдаггүй учраас ингэж нээх хувь надад тохиосон хэрэг” гэж өгүүлж байна.



Харин зохиолч Г.Аюурзана Ч.Эрдэнэ гуайн супер нэгдлийн онолын тухай зөв ч бай, буруу ч бай энэ аугаа их үзэл санааг хэдийгээр мэргэжлийн бус хүрээнийхэн ойлгох бо¬ломжгүй ч гэсэн мэдрэх бо¬ломж хүн бүхэнд бий. Учир нь хүн төрөлхтөнд өөрсдөө ч ухамсарладаггүй байгаллаг- анхдагч зөн билиг гээч нэг юм байдаг.

"Нүүрээ угааж зогсохдоо би
Нүргэлэх усны чимээг эхэлж сонсоод
Усны биенд орж уусаад усанд ширхэг үгүй
Усанд урсгал үгүй, усанд чимээ үгүйг мэдэв"... (Б.Гал¬сансүх) ...
“юу хэлж байгаагаа яг үнэн хэрэгтээ огт ойлгол¬гүйгээр зүгээр л зөн билгээ¬рээ орчлонгийн супер нэгд¬лийн зарчим руу уран сайхны хэлээр хальтирч байгаа нь энэ. Уран сайхны ертөнцөд, тэр дотроо яруу найргийн сэтгэлгээнд ийм жишээ үй түм. Харин үүнийг математик загварт оруулж бичих нь цэвэр онолын асуудал. Энэ нь Ч.Эрдэнэ гуай мэт ганц нэг суутнуудын ажил. Бид ойл¬гохгүй” гэж энгийн боловч тайлбарласан нь содон санагдлаа.



Түүнд одоо энэхүү нээлтээ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлэх л үлдээд байгаа. Тvvний нээж олсон супернэгдлийн онолыг дэлхийн хэмжээнд хvлээн зєвшєєрєхєд ч ойрхон болсон ажээ. Нэг сайхан єглєє тvvнийг нь хvлээн зєвшєєрсон байхад Монголын нэр дэлхийд мандаж, манайх байгалийн шинжлэл болоод шинэ технологийн тєв болох юм гэнэ.
Энэ тухайд “Кембрижийн их сургуульд очоод хоёрхон цаг лекц уншихад л миний нээлтийг дэлхий хүлээн зөвшөөрнө. Харамсалтай нь маш жижиг боловч миний хувьд давагдашгүй хүчин зүйл нэг л байна. Энэ бол санхүүгийн асуудал. Ном хэвлүүлэх, ирж очих, тэнд байрлах зардал зэрэг механик асуудал дээр гацчихаад байна” гээд тэрээр өгүүлж байна. Мөн Монголчууддаа хандан туслахыг хүсэж байгаа юм.


Удахгүй дэлхий нийтийг шуугиулах ч юм билүү. Үнэхээр ч түүний зөв байж болох юм. Мэдлэгээс илүү сэтгэлгээ чухал гэж Эйнштэн хэлсэн байдаг. Олон физикчид шилдэг философчид болсон байдаг. Энэ хүнийг дэмжээд үзвэл яасан юм бэ? Монгол хүн ертөнцийн суурь онолыг нээчихсэн эсвэл түүнд хүрэх салаа замын нэгэн жимийг олчихсон ч юм билүү...