
Хүн төрөлхтөний нэгэн үе дундад зуунд дэлхий Бруног дэлхий нарыг тойрдог
тухай нээлт хийснийх нь төлөө амьдаар нь түүдэг галд шатаааж, Галилей алсын
дуран авай зохион бүтээж гараг эрхэс дурандахад нь шуламын эд байна амьдаар нь
шатаах ял тулгасан түүхтэй даанч олон бий. Онолын физикийг үндэслэсэн Исаак Ньютонг
эхэндээ Английн нэг сонин түүнийг гэнэн **н**ээр нь дуудаж илжгэн чихтэйгээр зурж
шоглосон нь одоо ч энд тэнд хэвлэгддэг. Хүний нэгэн адгууслаг шинж байдаг нь мэдэхгүй
ойлгохгүй зүйлсээ буруутгаж ирсэн нь одоо ч арилаагүй мэт.
Ч.Эрдэнэ гэдэг цагаан толгойтой өвгөн “Би супернэгдлийн онолыг нээчихлээ” гэж сүүлийн
үед ярих боллоо. Олон ч тв-р ярилцлага өгч гарлаа. Өөрийн лекцийг ч уншсан байнлээ.
Дэлхийн олон зуун эрдэмдтийн нээж чадаагүйг Монгол хүн нээчихлээ гэхэд итгэх хүн
Монголчуудад тун ховор байх шиг байна. Хамгийн гол шалтгаан нь гэвэл очиж очиж тэр
том онолыг нэг муу Монгол хүн нээчихлээ гэдэгт л Монголчууд итгэхгүй байх шиг. Нээлт
болгоныг Америк, Япончууд том гүрний эрдэмтэд л нээдэг гэж боддог өчүүхэн бодолд байгаа юм.
Ч.Эрдэнэ гуайн нээлтийн талаар ШУ-ны түүний мэргэжлийн уг салбарын эрдэмтэд тайлбар
хийх, няцаалт хийх нь байтугай таг чиг л байна. Үнэхээр энэ бүхнээс харахад тэр нээлтийг
нь хийчихсэн ч юм шиг, Америкт очиж лекц унших мөнгө хандивлахыг хүсэж байгаагийг нь
харахаар худлаа ч юм шиг эргэлзээ жүжигчин Хүрлээгээс гадна олон нийтийн дунд үүсээд
удаж байна.
Уг онолыг яг таг Ч.Эрдэнэ нээсэн гэдгийг би мэдэхгүй ч нээсэн байж болно гэдэгт би эргэлзэхгүй
байна. Яагаад Монгол оюун ухаан Монгол хүн нээлт хийж болдоггүй гэж тийм биздээ. Нээгээгүй
байсан ч би уурлаж хараал хэлэхгүй, тэр хүн магад зөв замд хөтлөх жимийг олсон ч байж болно
шүүдээ. Үнэхээр нээсэн бол бахархалтай.
Миний сонирхлыг их татаж байсан учраас аль өнгөрсөн хавраас л би энэ тухай нэгдсэн цогц
ойлголттой болий гэж бодож явлаа. Нэтээр дүүрэн уг онолын тухай тайлбар сэлт зөндөөн байна.
Саяхан зарим нэгийг нь шүүрдэж уншлаа.
Юуны түрүүн би супер нэгдлийн онол гэж юу болох, түүнийг нээж олохын ач холбогдол болоод
Ч.Эрдэнэ гуайн тэрхүү нээлт, өөрийнх ярилцлага, одоогоор ямар шатанд яваа гээд л өөрийнхөө
уншиж ойлгосноо тайлбарлий гэж бодлоо. Миний хувьд анх 25-р тв-р анх ярилцлага өгч байхыг
нь харсан. Их сонирхолтой санагдсан. Тэрээр өөрөө бол уг онолоо философи утгаар нь л олон
нийтэд тайлбарлан ярьдаг. Магадгүй энэ нь олон хүнд буруу ойлгогддог байж болох. Харин
онолынх нь математик нотолгоог нь үзий гэвэл түүний хэдэн зуун хуудас бүхий ном нь байгаа.
Тэрийг нь мань мэт яаж ойлгохов. Тэр бүхнийг зурагт телевизийн хэдхэн минутын хугацаанд
нотлоод тайлбарлана гэвэл ёстой галзуу хүний яриа болох биз. Харин энэхүү нотолгоогоо
дэлхийн эрдэмтдийн дунд лекцээ тавьж хүлээн зөвшөөрүүлж чадвал албан ёсоор нотлогдох
учиртай. Түүнээс наана хэн ч түүнийг үгүйсгэх нь утгагүй юм.
Супер нэгдлийн онол гэж юу вэ?
Супернэгдлийн онол гэдэг дэлхийн эрдэмтдийн чихийг сортойлгож, хорхойг нь гозгонуулсан
эд юм байх. Мянганы физикч Л.Эйнштейн асар их маргаантай боловч маш том агуулга бvхий
нэгэн прогнозыг дэлхийн эрдэмтдийн ємнє дэвшvvлсэн гэдэг. Энэ тухайд Тэрбээр "Физик,
математик, биологи, нийгмийн ухаан, ер єєр бусад бvх шинжлэх ухааныг нэгтгэж чадах тийм
нэгэн онолын систем байж болохгvй юу, уг нь байж боломоор юм" гэж хэлсэн байна. Гарамгай
сэтгэгчийн хэлсэн энэ vг дэлхийд "Супернэгдлийн онол" гэсэн нэртэйгээр прогноз хэлбэрээрээ
оршсоор хагас зууныг нэгэнт элээсэн байна. Нэгдсэн онол, эцсийн онол, бүх юмсын онол, буй
бүхний онол, материйн нэгдсэн онол гэхчлэн янз бүрээр нэрлэгддэг.
Энэ онолын нарийвчилсан нэр нь "Квант орны нэгдсэн онол" гэдэг аж. Vvнийг єргєн олонд
хялбарчилж ойлгуулах vvднээс "Алив оршин буй бvхний онол" гэж хэлж, бичдэг болжээ.
Энэ нь чухамдаа материйн тухай онол гэсэн vнэмлэхvй гvн гvнзгий шинж чанартай судалгааны
чиглэл юм.
Энгийнээр ойлговол буй бүхний эхлэл болох анхдагч эх үүсвэр бол Матер. Материйг физик
судладаг. Материйн цаашид задардаггүй хамгийн жижиг эгэл бөөмс буюу суурь эгэл бөөмс
байдаг. Эдгээр суурь бөөмсийн хооронд 4-н төрлийн суурь хүч үйлчилнэ.
- Таталцалын хүч
- Цахилгаан соронзон
- Сул харилцан үйлчлэл
- Цөмийн харилцан үйлчлэл гэсэн ийм 4 хүч байдаг. Энэ хүчнүүдийг тайлбарлаж чадах
(хаанаас яагаад үүсэж байгааг), тооцож чадах, нэгдсэн онолыг Супер нэгдлийн онол гэж
ойлгож болно. Эдгээр харилцан үйлчлэлийг нэгтгэх онол гаргахаар өнөөгийн эрдэмтэд зорьж
байгаа. Түүнийг Супер нэгдлийн Онол гээд байгаа юм.
Ч. Эрдэнэ гуйн өөрөө: Энэ Супер нэгдлийн онолын зорилго нь ертөнцийн оршихуй ба
хувьсахуйн инвариантийг нээж олох явдал юм нэгтгэн дүгнэсэн байна. Тэрээр энэ онолыг
нээсэн тухайгаа “Би арваннэгэн жилийн турш олон саяар тоологдох тоон туршилт тавьж
байж нэгдсэн онолыг сая нэг юм боловсрууллаа. Энэ онолоос үлгэрийн гайхамшигт шинэ
технологи урган гарна гэдэгт найдаж байна” хэмээн ярьж байна.
“Суурь онолыг зохиож болдоггүй, нээж олдог юм. Зохиож болдог байсан бол энэ хүмүүс
чинь **н** биш болохоор хэн нэг нь аль эрт зохиочихолгүй яахав дээ. Харин нээж олохын
тухайд хаанахын хэн ч нээж мэднэ. Шинжлэх ухаан, үнэн мөн хоёрт арын хаалга, алаг
үзэл байдаггүй учраас ингэж нээх хувь надад тохиосон хэрэг” гэж өгүүлж байна.
Харин зохиолч Г.Аюурзана Ч.Эрдэнэ гуайн супер нэгдлийн онолын тухай зөв ч бай, буруу ч бай энэ аугаа их үзэл санааг хэдийгээр мэргэжлийн бус хүрээнийхэн ойлгох бо¬ломжгүй ч гэсэн мэдрэх бо¬ломж хүн бүхэнд бий. Учир нь хүн төрөлхтөнд өөрсдөө ч ухамсарладаггүй байгаллаг- анхдагч зөн билиг гээч нэг юм байдаг.
"Нүүрээ угааж зогсохдоо би
Нүргэлэх усны чимээг эхэлж сонсоод
Усны биенд орж уусаад усанд ширхэг үгүй
Усанд урсгал үгүй, усанд чимээ үгүйг мэдэв"... (Б.Гал¬сансүх) ...
“юу хэлж байгаагаа яг үнэн хэрэгтээ огт ойлгол¬гүйгээр зүгээр л зөн билгээ¬рээ орчлонгийн супер нэгд¬лийн зарчим руу уран сайхны хэлээр хальтирч байгаа нь энэ. Уран сайхны ертөнцөд, тэр дотроо яруу найргийн сэтгэлгээнд ийм жишээ үй түм. Харин үүнийг математик загварт оруулж бичих нь цэвэр онолын асуудал. Энэ нь Ч.Эрдэнэ гуай мэт ганц нэг суутнуудын ажил. Бид ойл¬гохгүй” гэж энгийн боловч тайлбарласан нь содон санагдлаа.
Түүнд одоо энэхүү нээлтээ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлэх л үлдээд байгаа. Тvvний нээж олсон супернэгдлийн онолыг дэлхийн хэмжээнд хvлээн зєвшєєрєхєд ч ойрхон болсон ажээ. Нэг сайхан єглєє тvvнийг нь хvлээн зєвшєєрсон байхад Монголын нэр дэлхийд мандаж, манайх байгалийн шинжлэл болоод шинэ технологийн тєв болох юм гэнэ.
Энэ тухайд “Кембрижийн их сургуульд очоод хоёрхон цаг лекц уншихад л миний нээлтийг дэлхий хүлээн зөвшөөрнө. Харамсалтай нь маш жижиг боловч миний хувьд давагдашгүй хүчин зүйл нэг л байна. Энэ бол санхүүгийн асуудал. Ном хэвлүүлэх, ирж очих, тэнд байрлах зардал зэрэг механик асуудал дээр гацчихаад байна” гээд тэрээр өгүүлж байна. Мөн Монголчууддаа хандан туслахыг хүсэж байгаа юм.
Удахгүй дэлхий нийтийг шуугиулах ч юм билүү. Үнэхээр ч түүний зөв байж болох юм. Мэдлэгээс илүү сэтгэлгээ чухал гэж Эйнштэн хэлсэн байдаг. Олон физикчид шилдэг философчид болсон байдаг. Энэ хүнийг дэмжээд үзвэл яасан юм бэ? Монгол хүн ертөнцийн суурь онолыг нээчихсэн эсвэл түүнд хүрэх салаа замын нэгэн жимийг олчихсон ч юм билүү...

harin tiin . einstein ahin neg hlsn vg bdg bha " yumig engiineer tailbarlaj chadq bol ter hvn sn oilgogvi bn gsn vg " gej erdene guia mash ih super negdlin onol gej helj bgach terige jhn bazad oilgulj chadq bga n nadad ergelze torvled bgamalda.
ReplyDelete