
Азарбаджайны Баку хотын иргэн Тофик Гасаиович Дадашев. Тэрээр алдарт шатарчин Каспаровын дэргэд түүний багт ажилладаг байсан гэдгээрээ анх олонд танигдсан телепати буюу сэтгэцийн нөлөө үзүулэгч чадвартан юм. Мөн дэлхий дахины томоохон үйл явдлыг зөгнөсөн түүний зөгнөлүүд ч биелсэн байдаг. Европд ихээхэн танигдсан хүн юм.
Түүний дэлхийн дахины тухайд зөгнөсөн зарим нэг зөгнөлыг дурдвал:
Тэрээр ЗХУ-д өөрчлөн байгуулалт, тогтвортой бус байдал бий болж социалсит дэглэм бүхэлдээ задран унахыг зөгнөж харин Хойд Солонгосыг коммунист дэглэмээ цаашид хөгжүүлэн цөмийн пуужингаар хөрш орнууддаа аюул учруулахыг хэлсэн байдаг байна. Харин Хойдуудыг дотоодын нөхцөл байдлаасаа шалтгаалан цөмийн пуужингаа ашиглахгүй гэсэн байдаг.
Мөн 2011 он гэхэд Орос орныг буцан хүчирхэгээр дэлхийн тавцанд эргэн ирэх болон дэлхийн эдийн засагт эерэг хандлага бий болох боловч хямрал дуусаагүй байх болно гэж зөгнөсөн байнлээ.
Ер нь ийнхүү хол ойрын зайнаас хүн хүндээ нөлөөлдөг чадвар хүнд байдаг нь нэгэнт тодорхой зүйл. Карповын дэргэд доктор Зухарь, Каспаровын дэргэд Тофик Дадашев гэгч ийм сэтгэцийн нөлөө үзүулэгч чадвартан дагалдан олон улсын тэмцээнд оролцож явдаг байсан. Дэлхийн том том улсуудын төрийн өндөр албаны хүмүүсийг ийм нөлөө үзүүлэх чадвартай хүмүүс дагалдан явж гадны нөлөөнөөс хамгаалдаг юм гэсэн.
Харин та бидэнд хамгийн сонирхолтой зүйл бол тэр 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай хэлсэн үгс юм. Тэрээр финалын тоглолтонд ямар 2 баг үлдэхийг тов тодорхой хэлсэн байнлээ. Тэрээр 2010 оны ДАШТ-ыг санаандгүй гэнэтийн үйл явдалуудаар дүүрэн байхыг хэлж финалын тоглолтонд Африкийн нэгэн баг эхнээсээ сенсаац тарьсаар үлдэнэ гэжээ. Харин түүнтэй Өмнөд Америкийн хүчирхэг баг халз тулна гэсэн байх юм.
Тэрээр ирэх ДАШТ-ын тухайд хэлэхдээ: Миний урьдаас зөгнөн сонсож байгаагаар энэ тэмцээнд маш том дуулиан шуугиан дэгдэнэ. Харин Европчуудын хувьд тайтгаршгүй байж суухын аргагүй байх болно. Хэсгийн тоглолтоос эхлэн Африк тивийн төлөөлөл болсон нэгэн баг финал хүртэл ялагдашгүйгээр тоглоно. Би бүгдийг урьдчилан хэлж чадахгүй ч энэ ДАШТ дуулиан шуугианаар дүүрэн байх болно гэдгийг л хэлж чадна. Бас тоглолтын шүүлтийн хувьд үнэхээр муу байна, аль нэгэн багуудыг доромжилсон гутаасан үр дүн бий болно. Шүүгчид маш олон алдаа гаргаж тэр хэрээр маш их дуулиан дэгдэнэ, урьд урьдын ДАШТ-уудаас өөр байх болно. Өөрөөр хэлбэл шинэ аварга баг төрж магадгүй.

No comments:
Post a Comment